“Говийн мазаалай”-д сурагчид хамрагдана
Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/175 тоот захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Говийн мазаалай” сургалтыг энэ сарын 06-20 ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
аааа
Уг сургалт нь олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд болж байгаа бөгөөд дүүргийн 3, 16, 35, 58, 71, 29, 116, 25 дугаар сургуулиуд хамрагдах аж. Газар хөдлөлтийн үеэр хүүхдүүд өөрийгөө авран хамгаалах, хэрхэн бэлэн байдалд орох зэргийг сургах зорилготойгоор танхимын болон өртөөчилсөн дадлага сургуулилт гэсэн хоёр үе шаттайгаар явагдах юм байна.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ