Баянхошуу чиглэлийн автобусны маршрутад өөрчлөлт оржээ
Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Хувьсгалчдын гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлт энэ сарын 09-ны оройн 22:00 цагаас зургаадугаар сарын 09-ний өдрийг хүртэлх үргэлжлэх аж.
аааа
Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний М:9 “Зүүн салаа-Зурагт” Сансар, М:15 “Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо”, М:25 “Баянхошуу-Ард кино театр”, М:25б “Баянхошуу-Вокзал-БММЗ” гэсэн чиглэлүүдийг Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхарын урд талын шинэ замаар нэг урсгалаараа Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явахаар түр хугацааны өөрчлөлтийг хийжээ.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ