Яг одоо цахим аюулгүй байдлын харуул занги тэмцээний III үе явагдах гэж байна

img

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн, зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, арга, авъяас чадвартаныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох, хүний нөөцийг дэмжих, хөгжүүлэх зорилготой мэдээллийн аюулгүй байдлын Харуул Занги тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ.

 :

Өнөөдөр 2014 оны 05 сарын 06-нд тус тэмцээний сүүлийн 3,4-р шат  Монгол Улсын Их Сургуулийн 2-р байрны эсрэг талд байрлах BLUE MON” цамхагт яг одоо зохион байгуулагдаж байна.

:

Анх 95 баг тамирчид уг тэмцээнд оролцсоноос 3-р шатанд цахим талбарт дараахь 6-н баг оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж байгаа юм. Үүнд:

 :

  1. 1.     FALC0N
  2. 2.     n0m@d$
  3. 3.     mau5
  4. 4.     b1tdrift
  5. 5.     MYM
  6. 6.     ToroiBandi

 :

Уг тэмцээн өнөөдөр шагналын эздээ тодруулах бөгөөд 17:00 цаг хүртэл явагдана. Тиймээс уншигч та бүхнийг уг тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үзэж сонирхохыг уриалж байна.

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ