ХДХВ, БЗДХ-ын тандалт судалгаа үргэлжилж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “2014 оны Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалтыг тандах судалгаа”-г явуулж байгаа юм. Ингэснээр зорилтот хүн амын дундах ХДХВ, БЗДХ-ын тархалтын түвшинг тодорхойлж, тэдний ХДХВ, ДОХ-ын талаарх цогц мэдлэг, эрсдэлт зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх зорилготой аж.
й
Судалгааны үр дүнг ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барихад шаардлагатай үйл ажиллагааг төлөвлөх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг үнэлэхэд ашигладаг юм байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ, ДОХ-ын тусгай чуулган болон ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн салбарын ХДХВ, ДОХ-ын сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хариу арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үр дүн, үр нөлөөний шалгуур үзүүлэлтүүдийг шалгах, тайлагнахад судалгааны үр дүн мэдээллийн гол эх сурвалж болдог ажээ.
ы
Монгол Улсад 2002 оноос эхлэн тандалт судалгааг нийт найман дахь удаагаа хийсэн байна. 2009 оны судалгаанаас ХДХВ, БЗДХ-т өртөх эрсдэл багатай бүлгийн хүн амын судалгааг дөрвөн жил тутамд, өндөр эрсдэлтэй бүлгийн судалгааг хоёр жил тутамд хийх зөвлөмж гаргасан байна. Энэ дагуу 2014 оны тандалт судалгааг өмнөх судалгаануудын аргачлалыг үндэслэн ХДХВ, ДОХ, БЗДХ-т өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлүүлэн ЭБҮ, ЭБЭ, хөдөлгөөнт эрэгтэйчүүд, БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч эрэгтэйчүүд, эрсдэл багатай бүлгийг төлөөлүүлэн жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэтэй өвчтөнүүдийг тус тус хамруулан хийж байгаа аж.
йы
Судалгааны мэдээлэл цуглуулалт улсын хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Мэдээлэл цуглуулалт энэ сарын 2-ны өдрийн байдлаар 77.8 хувьтай явагдаж байгаа юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ