Спортлог ховдчууд наадам болно
Улаанбаатар хот дах Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сард нийслэл хотноо ажиллаж амьдарч байгаа ховдчуудын дунд спортын наадам зохион байгуулдаг. Өдгөө тус арга хэмжээ тав дах жилтэйгээ золгож байна.
Нутгийн иргэдтэйгээ уулзаж, тэднийг нэгэн зорилгын дор нэгтгэж нутгаа гэсэн сэтгэл тэмүүллийг бий болгон нутгаараа, аав ээж, ахмад буурал, анд нөхдөөрөө бахархан хоёр өдрийг өнгөрүүлдэг спортын энэхүү тэмцээн спортод элэгтэй ховдчуудын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
Тэмцээнд оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчдийн идэвх зүтгэл жилээс жилд нэмэгдэж, оролцох багуудын тоо нэмэгдсээр өнгөрсөн жилээс тэмцээний 35-аас доош насныхны, 35-аас дээш насныхны ангилалаар, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр явуулдаг болжээ.
Энэ жилийн спортын наадам тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ