О.Гүндэгмаа Дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлснээр энэхүү эрхийг авсан байна.
ааа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд Испанийн Гренадад болно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг ДАШТ нь ирэх олимпийн эрх олгодог аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ