Ж.Бум-Эрдэнэ: Түр зөвшөөрлийг өдрөөр авч болно
Ачааны машиныг нийслэлийн төвийн замын хөдөлгөөнд оролцоход хязгаарлалт тогтоосон. НИТХ-аас баталсан журмын дагуу нийслэлийн Тээврийн газраас цагийн хязгаарлалттай гудамж, зам руу нэвтрэх түр зөвшөөрөл олгож байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын ачаа тээврийн зохицуулалтын мэргэжилтэн Ж.Бум-Эрдэнээс тодрууллаа.
5
-Ачааны автомашинд цагийн хязгаарлалттай нэвтрэх түр зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ?
- Бүх жин нь 3.5 тонноос доош жинтэй ачааны автомашиныг “В”, бүх жин нь 3.5 тн болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С”, чиргүүлтэй автомашиныг “СЕ” гэж гурав ангилан түр зөвшөөрөл олгож байна. Тодруулбал, “В” ангиллын ачааны машин 11:00-20:00 цагийн хооронд Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас МУБИС-ийн уулзвар хүртэл, Төв шуудангаас 120 мянгат, СУИС-аас МУИС-ийн хооронд маршрутын дагуу хөдөлгөөнд оролцоно. Харин “C”, “CE” ангиллын ачааны машин 08:00-21:00 цагийн хооронд Таван шар, Зүүн дөрвөн зам, Баянбүрд, Гуравдугаар цахилгаан станцын уулзвараас хотын төв рүү нэвтэрч байгаа.
6
-Түр зөвшөөрлийг ямар хугацаатайгаар авч болох вэ. Ямар үнээр авах вэ?
-Ачааны машинтай хүмүүс жилд хоёр удаа зөвшөөрөл авна. Хагас жилээр буюу нэгдүгээр сараас зургаадугаар сар, долоодугаар сараас 12 дугаар сар хүртэл. Гэхдээ өдөр, долоо хоногоор авч болно. “В” ангилалынх нэг өдрийн 1000 төгрөг, “С” бол 1500 төгрөг, “СЕ” ангилалынх 2000 төгрөг байдаг. Хураамжаа Төрийн сангийн 200051055 дансанд төлнө.
5
- Ямар материал бүрдүүлснээр түр зөвшөөрөл авах боломжтой вэ?
- Зөвшөөрөл хүсэгч нь аж ахуй нэгж байгууллага бол компанийн албан бичиг, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрөл, ачааны автомашиныдөрвөн тал нь харагдахуйц фото зураг, автомашины гэрчилгээ, хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар хэрэгтэй. Хувь хүн бол дээрх материалууд дээр цагийн хязгаарлалт тогтоосон бүс руу зайлшгүй орох шаардлагатайг нотлох баримт, албан татвар төлсөн болон автомашины оношлогооны баримтыг бүрдүүлэхэд болно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ