Деми Мур экс нөхрөө сүрдүүлэв
Холливуудын нэрт жүжигчин Деми Мур экс нөхөр Эштон Катчерийг сүрдүүлсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Опрагийн шоунд оролцох үеэрээ “Эштон Катчер сайхан амьдрах болон хүүхэдтэй болох эрхгүй” гэжээ.
1
Опра Демигээс яагаад ингэж хэлсэн тухай асуухад тэрбээр “Катчерийг муу залуу, хамт амьдарсан 7 жилийн турш надаас хэтэрхий их мөнгө, хайр авсан мөртлөө буцаан өгөөгүй. Тэр увайгүй залуу салалтын гэрээнд гарын үсэг зурахдаа өгөх ёстой нөхөн төлбөрийг одоо хүртэл дансанд минь хийгээгүй байна. Хэрвээ энэ сардаа багтааж сэтгэл санааны хохиролыг минь барагдуулахгүй бол удахгүй төрх хүүхдийг нь авах болно” гэж сүрдүүлжээ.
Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж Катчер жүжигчин Мила Кунистай сүй тавьсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ