“Соёмбо” толгойд түймэр гарсан хэргийг шалгаж байна
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Соёмбо” толгойд өчигдөр 16 цагийн үед түймэр гарч, гал 3.5 га орчим газрыг хамарсан тухай мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн материалжуулсан шалгалтыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст хийж байна. Энэ шалгалтын дүнд түймэр гадны нөлөөтэй эсвэл хуурайшилттай холбоотойгоор гарсан эсэх нь тогтоогдоно гэж албаны эх сурвалж хэллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ