Ханхүүгийн асрагч одонгоор шагнуулав
Их Британий бяцхан ханхүү Жорж Александр Луигийн асрагч Мариа Бораллог шагнасан тухай “The Telegraph” мэдээллээ. Ханхүү Уильям, гүнгийн ахайтан нар Шинэ Зеланд болон Австрали улсад төрийн айлчлал хийх үеэр бяцхан ханхүүг асарч халамжилж, эзэндээ үнэнч үйлчилсэн хэмээн түүнийг төрийн одон медалиар шагнажээ. Өнөөдөр Кейт Миддилтон Норфолк дахь Сандрингем эдлэндээ асрагч Бораллог хүлээн авч “Үнэнч” одон медалиар шагнасан байна.
1
Уильям болон Кейт Миддилтон нар өнгөрсөн оны долоодугаар сард анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан юм. Хатан хааны ордноос шинээр мэндэлсэн ханхүүгийн асрагчаар 130 гаруй хүнээс таван үе шаттай шалгаруулалт авч, улмаар Мариа Боралло шалгарсан юм. Боралло ханхүүтэй өдөрт 12-14 цагийг хамтдаа өнгөрүүлдэг гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ