Нэгдсэн төсвийн ашиг 142.8 тэрбум төгрөгөөр буурчээ

img

Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 3860.2 тэрбум төгрөг байгаа бол зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3813.3 тэрбум төгрөг  болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 46.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан үзүүлэлт байна. Энэ нь арваннэгдүгээр сарынх юм. Нэгдсэн төсвийн ашиг 2011 оны эхний 10 сарынхаас 142.8 тэрбум төгрөг  буюу 75.3 хувиар багасчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 24.1 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 2.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Төсвийн  урсгал орлого 3705.2 тэрбум төгрөг, урсгал зардал 2776.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 928.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 978.4 тэрбум төгрөг  буюу 42.2 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар 318.3 тэрбум төгрөг буюу 85.1 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 68.8 хувь, бусад татварын орлого 2.2 дахин,  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 151.8 тэрбум төгрөг буюу 44.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 77.4 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 42.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 43.9 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 57.2 тэрбум төгрөг  буюу 46.5 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 26.9 тэрбум төгрөг  буюу 2.9 дахин, газрын тосны орлого 17.5 тэрбум төгрөг  буюу 39.8 хувь, хүү, торгуулийн орлого 76.2 хувь, навигацын орлого 7.0 хувь, бусад нэр заагдаагүй орлого 2.3 тэрбум төгрөг  буюу 5.7 хувиар  өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11 сард 3813.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 48.3 хувиар нэмэгдсэн нь зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 6.0 тэрбум төг буюу 14.9 хувиар буурсан хэдий ч татаас, шилжүүлгийн зардал 63.7 хувь, хөрөнгийн зардал 80.7 хувь, бараа, үйлчилгээний зардал 27.5 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 28.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 749.0 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 80.7 хувиар нэмэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 300.0 тэрбум төгрөг  буюу 74.5 хувь, гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 34.4 тэрбум төг буюу 3.9 дахин өссөнөөс шалтгаалжээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ