Тусгай бэлтгэлийн тэмцээнд Ахлагчийн сургууль түрүүлэв

img

Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан марш, тусгай бэлтгэлийн “ХСИС-80” цогцолбор тэмцээн энэ сарын 04-05-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хил хамгаалах ерөнхий газрын сургалт бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдлаа.

ы

Гурван үе шаттайгаар үргэлжилсэн уг тэмцээнд албан хаагчдын долоо, сонсогчдын 13 багийн 350 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ. Тэмцээний багш ажилчдын ангилалын тэргүүн байрыг цагдаагийн хошууч С.Нямжав ахлагчтай, Ахлагчийн сургуулийн баг, эзэлсэн бол хоёрдугаар байранд дэд хурандаа Л.Алтансүх ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн баг, гуравдугаар байранд ахмад Ч.Жаргалсайхан ахлагчтай Ерөнхий эрдмийн сургуулийн баг шалгарчээ. Харин  Сонсогчдын ангилалд тэргүүн байрыг ахлах дэслэгч Ч.Баттөр ахлагчтай Хилийн сургуулийн баг, хоёрдугаар байранд цагдаагийн дэслэгч Л.Батсүрэн ахлагчтай Ахлагчийн сургуулийн баг, гуравдугаар байрыг дэслэгч А.Бямбаноров ахлагчтай Ахлагчийн сургуулийн баг эзэлсэн байна.

й

Баг тамирчид гарааны өмнө жагсаалын үзүүлэх тоглолт, гардаг тулааны үзүүлэх тоглолт, норматив дасгалуудыг багаараа гүйцэтгээд 10 км-ийн марш гүйсэн юм. Маршийн явцад багийн гишүүд машинд бууж, суух, хайрцагтай сумыг 25 метрт зөөвөрлөн байрлуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэргийг гүйцэтгэсэн. Мөн байгалийн саадыг гатлан, ерөнхий цэргийн зориулалт бүхий 13 саадыг туулж, СВД, АКМ буугаар буудлага үйлдэн байг онож, химийн 1, 2 дугаар норматив гүйцэтгэснээр барианд орсон.

й

4

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tura:
ganvaatar aluurchin gantomor gej shal hudlaa *
2014-05-08
зочин:
та нар хятад цэргүүдийн бэлтгэлийг хараад эх орон минь яана даа гэж боддоггүй юм уу тарган дарга, ахлагч нараа, та нарыг эргэх гэсээр байтал хөрш орны өндөр бэлтгэгдсэн цэргүүд нүд ирмэхийн зуур нөгөө ертөнц рүү явуулна даа
2014-05-08
зочин:
манай цэргүүдийг хараад, орос, хятадтай харьцуулахад бидний тусгаар улс яана даа гэж боддог, хоёр хөршийн цэргүүд эвсэл сайтайгаас гадна маш сайн бэлтгэгдсэн байдаг, манай хажууд нь юу ч биш
2014-05-08
kanaa:
zurgan deer baigaa xymyys guij turax xeregtei
2014-05-08
otgon:
tsergiin surguulid heddvgeer angias ni ehelj awdag yum be.haana ochij bvrtgvvleh we.6r angid oroh eregtei hvvhed awahuu.
2014-05-07
kkkk:
boon guzeenuud l bainashdee dood zurag bol.. tegeed ene hed odoo uraldlaa iy
2014-05-07
хэт таргалалт:
дарга нар нь таргалаад л, цэнзүүр тавих юмсан, аягүй муухай харагдаж байна. бүдүүн цэрэг, бүдүүн цагдаа нар. залуус хүртэл фитнес хийгээд, би хүртэл 3кг илүү жин дээрээ ажиллаж байхад энэ нөхдүүд боломж бололцоо нь байсаар байтал өөрсдийгөө дайчилж чадахгүй байна даа, ийм хүмүүс жингээ дайчилж чадаагүй байж, өөрийгөө цэргийн албанд дайчилж чадах уу?
2014-05-07
gaxainuudiig:
urduur zogsson buduun garuudiig guilgex yumsan
2014-05-07
zochin:
eleg dorvoor molxoxdoo buugaa zov avch yavj surgaaarai
2014-05-07
ганаа:
цагдаагийн хурандаа ганбаатар захиралтай ахлагчын сургуулийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.танай баг шилдэг нь байлаа
2014-05-07
баяр хүргье.:
хууль сахиулах их сургууль бүтцэндээ ахлагчийн сургуультай болж салбараа бага мэргэжилтэнээр хангадаг болсонд нь баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.энэ бол маш том амжилт бас алхам.ахлагч гэхээр нл цэргийн алба хаасан боловсрол мэргэжилгүй за нэг тиймхэн хүмүүс байдаг гэсэн ойлголтыг хууль сахиулах байгуулагад эвдэж хууль эрхзүйн наад захын мэдлэг, тэр хэмжээгээр иргэдэд соёлтой үйлчилдэг, бас мэргэжлийн ур чадвар дээшилж байгаад их баяртай байна.та бүхэнд ажлын амжилт эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
2014-05-06