Зам тээврийн яамны ТНБДарга Б.Батзаяад хэрэг үүсгэн шалгах уу
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг шинэ төмөр зам төсөлтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж магадгүй буйг эх сурвалжууд өгүүлж байна. Учир нь Б.Батзаяа "Женко" Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед "Монголын төмөр зам" компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
1
Тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас нийт 60 сая ам.доллароор зургаан зүтгүүр худалдан авчээ. Харамсалтай нь уг зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг "Улаанбаатар төмөр зам" компани гаргасан бөгөөд 60 сая ам.долларын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн “ДЕПО”-гийн хашаанд хог болон үлдсэн байна.
Зөвхөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор түүнийг шалгах хангалттай үндэслэл байгаа гэнэ.
1
Ч.Явуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ