Орос Укриантай хэлэлцээр хийхийг хүсэв
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “AFP” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр, Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков болон Ерөнхий сайд Арсений Яценюк, Батлан хамгаалахын сайд Андрей Дещица нарыг Оростой хэлэлцээр хийхийг санал болгосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сергей Лавров “ОХУ-ын төрийн далбааг мандуулсан Оросын талыг баримтлагчид Украинд эмх замбараагүй байдал гаргасны улмаас олон хүн амиа алдсан явдалд харамсч буйгаа илэрхийлж байна. Украинд үүсээд буй их хямралд Орос буруугүй. Энэ сарын 25-нд Европын холбооны тэргүүлэх орнууд “Хямралыг таслан зогсоох” хоёр дахь удаагийн хэлэлцээрийн үеэр та бүхэнтэй уулзахыг зөвшөөрнө үү” гэжээ.
1
Украины төрийн мэдлийн “Ukraine agency” мэдээлсэнээр “Оросын талаас тавьсан саналыг Ерөнхий сайд Арсений Яценюк дэмжиж буйгаа илэрхийлж, Женев хотод болох хэлэлцээрээс өмнө уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн” гэсэн байна.
Лавровыг ярилцлага өгсөний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Орос Украинд хэлэлцээр хийх санал тавьсан нь бууж өгч буйн нэг хэлбэр” гэж хэлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ