Өнөөдөр Ч.Баттуулын хэргийг хэлэлцэнэ
АНУ-ын иргэн Жон Мартин Кинийн амь насыг хохироосон гэх Ч.Баттуулд шүүхээс 23 жилийн ял оноосон. Гэвч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь Дээд шүүхэд ханджээ. Түүнд холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэнэ.
Уг хэргийг өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэх байсан ч шүүгдэгч Ч.Баттуулын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянан үзээд хүсэлтийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Анхан шатны шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн ял оноож, тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.
ggg Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ