УИХ-ын чуулган эхэллээ
Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцүүлгээр өнөөдрийн УИХ-ын чуулган эхэллээ. Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдах байсан ч “Шударга ёс эвсэл” завсарлага авсан байсан тул өнөөдөр хуралдаж байгаа юм байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд зарим хуулийг татах буюу “Давхар дээл”-ийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах эсэхэд санал авахад гишүүд татгалзсангүй. Иймд давхар дээл”-ний тухай хуулийг буцаахаар боллоо
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ