МИАТ шинэ онгоцоо ням гаригт хүлээн авна
МИАТ компани дахин нэг шинэ онгоц хүлээн авах гэж байна. АНУ-ын Боинг компаниас түрээсээр авч буй "Б737-800" маркийн шинэ онгоц энэ сарын 11 буюу ирэх ням гаригт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна. Энэхүү шинэ онгоц нь энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтайгаас гадна тэнгэрийн өнгийг бэлгэдсэн цэнхэр лед гэрлэн шийдэлтэй аж.
ааа
МИАТ компани өнгөрсөн оны тавдугаар сард “Боинг 767-300 ER” хэмээх агаарын хөлгөө хүлээн авсан билээ. Үүний дараа хоёр онгоц авна хэмээн МИАТ ХК-ийн удирдлагууд мэдэгдэж байсан бөгөөд үүний нэг нь ийн Монголд газардах гэж байна.
5 В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ