Йинглак Чинават шүүхэд дуудагдав
Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган, тус улсын дээд шүүхээс дуудсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайдын эсрэг заргыг парламентын хэсэг гишүүн мэдүүлж, түүнийг хоёр жилийн өмнө Тайландын Үндэсний аюулгүй байдлын дарга Саяамийг хууль бусаар ажлаас нь халсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Шүүх Чинаватыг буруутай гэж үзвэл 5-7 жилийн хугацаанд улс төрд оролцох эрхээ хасуулах магадлалтай гэж “Thailand apple agency” мэдээлэв.
1
Ерөнхий сайд хэвлэлийнхэнд “Дахин сонгуульд оролцуулахгүй гэсэн башир арга. Сөрөг хүчний явуулга учир ард түмэн минь итгэхгүй байж, сэтгэлээ чангалах хэрэгтэй” гэжээ.
Энэ сарын 3-нд сөрөг хүчний удирдагч Абхисит Ветчачива улс төрийн хямралыг шийдвэрлэх хүртэл долдугаар сард болох сонгуулийг зургаан сараар хойшлуулахыг эрх баригчдаас шаардаж Бангкок хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Сөрөг хүчин болон Засгийн газрыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс хойш 762 хүн гэмтжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ