“Амьд байгалиа хайрлая” аяныхан Хийморийн овоог зорино

img

Монголчуудын сүсэглэн дээдэлж, шүтэж ирсэн тахилгат овоо уул хад манай улсад их бий. Шүтээн газарт очиж сүсэглэн залбирах ард иргэдийн тоо ч их байдаг. Гэвч тэд байгаль эх дэлхийгээ сүсэглэхийн зэрэгцээ сүйтгэж байгаа гэдгээ төдийлэн мэддэггүй, бас анзаардаггүй.  Тодруулбал, модноос хадаг уяж амьгүй болгон үхүүлж, хэдэн зуун жилийн настай гэгдэх гялгар уутыг хаа сайгүй хаядаг.

й

Тэгвэл энэ үйлдлүүд нь буруу гэдгийг ард иргэдэд ойлгуулж байгаль эхээ амьдаар нь хайрлахыг уриалж, олон ажил зохион байгуулж буй “Амьд байгалиа хайрлая" аяныхан  Хийморийн овоог хадаг яндараас нь салгаж цэвэрлэхээр болжээ.  Энэ сарын 11-нд болох уг арга хэмжээнд  төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүн гээд амьд байгалиа хайрлахаар олон залуус нэгдсэн байна. Дээрх арга хэмжээг зохион байгуулагч“Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ийн хувьд өнгөрсөн жил Ээж модыг хоёр удаа, Айдасын даваа, Гүнтын даваа, 52ын даваа, Баян даваа, Эмээлтын давааг цэвэрлэж хадаг яндараас нь салгасан бөгөөд энэ жил хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

й

Дашрамд дуулгахад,  “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ болон 247, Монголын Бясалгагч залуучууд, “Өглөөний хүн” фэйсбүүк групп, Элит загварын агентлаг болно хувь хүмүүс хамтран “Амьд байгалиа хайрлая” уриан дор нэгдэн  өнгөрсөн сарын 26-нд Ээж модны ойр орчмыг цэвэрлэсэн аж. Зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнүүдэд хувь хүн албан байгууллага гээд амьд байгалиа хайрлалдаг хэн ч гэсэн нэгдэж болох юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ