Обама Нигерийн эмэгтэйчүүдэд туслахаа амлав
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтон хотноо Нигерийн асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч Нигерийн нийслэл Абужа хотноо байрлах АНУ-ын Консулын газраас ирсэн сая эмэгтэйн гарын үсэгтэй тусламж хүссэн захиаг хүлээн авсанаа энэ үеэр мэдэгджээ.
1
Хоёр хоногийн өмнө Нигерийн 1.4 сая эмэгтэй гарын үсэг цуглуулж “Боко Харам”-ын дайчдад барьцаалагдсан 230 охиныг аврахыг хүсч, тусламж хүссэн юм. Обама хурлын үеэр Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатаныг буруутгаж, “Охидыг аврах боломж байсаар байхад гараа хумхиж байгаа нь таалагдахгүй байна. Хэрвээ Нигерийн төр засаг шуурхай ажилласан бол олон сая эмэгтэй тив дамнаж, тусламж хүсэхгүй байсан шүү дээ. Би АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар тусламж хүссэн ээж, эгч, дүү нартаа туслах болно” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ