Тэтгэвэртээ гарсан цоо шинэ зүтгүүрүүд

img

Энэ бол Хятадаас 2012 онд авчирсан төмөр замын цоо шинэ зүтгүүр. 2012 оны зун Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлсэн. Уг төслөөр БНХАУ-ын “CNR” /China North Railway/ корпорациас “Монголын Төмөр Зам” ТӨХК гол замын таван шинэ зүтгүүр худалдан авсан юм. Түүнийхээ дараахан тавдугаар сард туршилтын аялалыг эхлүүлж, Толгойт өртөөнөөс Замын-Үүд хүртэл зүтгүүлж байсан билээ.

1

БНХАУ-аас авсан гол замын зүтгүүрүүд нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд зүтгүүрийн бригадын ажлын байрны таатай нөхцөлийг хангасан, орчин үеийн электрон удирдлага, хяналтын системээр тоноглогдсон техникийн дэвшилтэт технологиор бүтээгдсэнээрээ онцлогтой. Сүүлийн 20, 30 жилд шинэ зүтгүүр аваагүй байсан монголчууд сүүлийн үеийн технологиор манай төмөр замд тохируулж хийсэн Хятадын зүтгүүрийг ихэд бахдалтай хүлээж авав. Гэвч сүр дуулиантай авчирсан өнөөх зүтгүүр сонгуулийн дараанаас зам дээр харагдахаа байсан.

1

Тус илчит тэргийг ашиглахаа байсан шалтгаан нь хойд хөршүүд маань Монгол-Оросын хамтарсан төмөр зам дээр “Made in China” хэрэггүй хэмээн дургүйцсэнээс үүдэлтэй гэдэг. Ингээд Засгийн газар хоорондын 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 35 сая ам.долларын үнэ бүхий таван шинэ зүтгүүр ажилгүй болж, гандах болов.

1

CNR компаниас энэ төрлийн зүтгүүрүүдийг Аргентин, Ангол, Конго, Куба, Эстони, Энэтхэг, Иран, Ирак, Ливи, Малайз, Монгол, Мянмар, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Нигер, Пакистан, Саудын Араб, Сиерра Леон, Либери, Танзани , Турк, Вьетнам гэх улсуудад нийлүүлжээ. Бусад улсууд зүтгүүрээ зүгээр л хэрэглэж байгаа бол хэдэн арван тэрбумын үнэтэй зүтгүүрүүд Монголд л хог болж байх юм. Төмөр замын депо дотор хуучирч муудсан, зэвэндээ баригдсан зүтгүүрүүдийн дунд гялтганасан таван шинэ зүтгүүр харагдаж байна лээ. Нар бороонд гандаж, ашиглалтгүй удсан нь 40 хүрээд тэтгэвэртээ гарсан цэргийн хүнтэй зүйрлэмээр. Эх сурвалжаас авсан мэдээллээр Монголын төмөр зам ТӨХК-аас УБТЗ компани түрээсээр авч ашигладаг гэсэн. Гэхдээ л энэхүү зүтгүүрийг төмөр зам дээр явж байхыг харсан хүн бараг байхгүй. Хэдэн жилийн дараа төмөр замын түүхэн үзвэр болсон хуучирсан зүтгүүрүүдийн эгнээнд өнөөх тав явж байж ч магадгүй.

1

Шинэ зүтгүүрийг уг нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан зохион бүтээж, “Монголын Төмөр Зам” ТӨХК үндэсний хэв маягийг хадгалсан хээ угалзаар шинэ зүтгүүрүүдийнхээ өнгө зохицлын загварыг гаргасан юм.  Тэр ч утгаар элсэн шаргал говь, дүрэлзэн асах галын өнгийг эрхэмлэн улбар шар өнгө, төмөр замын салбарын салшгүй хэсэг болох уул уурхайн байгалийн баялаг, нүүрсийг суурь хар өнгөөр илэрхийлсэн. Харин зүтгүүрийн хээ угалз нь  эртний буган чулууны хөшөөний бугын эврийг дүрслэх бөгөөд тэнгэр өөд тэмүүлэх гал,элсэн манхан дээгүүр хуйлран эргэлдэх говийн угалзат салхийг билгэджээ.

1

П.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ зүтгүүрүүдийг,нөгөө яргын сандлын нэгэн адил ман-ынхан оруулж ирж шахсанаараа тэд одоо яах ёстой байсан ажлаа үргэлжлүүлээд хийгээчээ.
2014-05-08
иргэн:
энэ зүтгүүрүүдийг,нөгөө яргын сандлын нэгэн адил ман-ынхан оруулж ирж шахсанаараа тэд одоо яах ёстой байсан ажлаа үргэлжлүүлээд хийгээчээ.
2014-05-08
butsaagaad zaraachee tal mongoo ch gesen olj abah heregtei bn:
iiiiiiiiiiiiiiiiiiiiii
2014-05-07
hun gutgejee:
hudlaa gutegsen bna endees un*d uz http://economy.news.mn/content/178143.shtml
2014-05-07
халиуны зулзага:
"орос зам дээр хятад зүтгүүр явахыг хориглоно!" хэ хэ хэ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . социализм байгуулдаг байх үед "орос ах нар" гэж нялагнаад л нөгөө талд нь "хятадын аюул" гэж өглөө болгон радиогоор сүрдэж үхмээр хүйтэн хахир хоолойгоор аймаар юмнууд ярьдаг байж билээ хэ хэ хэ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . харин одоо хятадуудаар тэжээлгэж байгаа мөртлөө хойд зүгийн баавгайгаас айж бэмбэгэнэсэн, эдийн засгийн хохирол амссан хэвээрээ л байдаг монгол ч хөөрхий юм аа даа. . . . . . . . хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагаа гэж
2014-05-07
haha:
haha.....mongol mayagin business management yumuudaa
2014-05-07
лхагва:
үнэн тансаг баян байгаа гэдэг нь мэдэгдэж байна яг айлын эрх үрэлгэн хүүхэд шиг авах амьтан хүн байнуу хямдхан өгнө шүү төмөрийн хог болохоос нь өмнө . төрийн оролцоо маан нэг иймэрхүү л байх юм эзэнтэй ч юм шиг үгүй ч юм шиг.
2014-05-07