Н.Алтанхуяг: Манай Засгийн газар хаалтын гэрээ байгуулаагүй, мэдэх ч үгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд "Хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн цөөнхийн саналыг хэлэлцэж байна. Энэ санал байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Энэ асуудлаар гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
р
а
Хэвлэл мэдээллээр шүүмжлүүлнэ гэдэг алдаагаа засах боломж
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Засгийн газар хэвлэлүүдэд хэдэн арван саяар нь мөнгө өгдөг гэж байна. Энэ үнэн юм уу. Яг өгдөг юм уу, хувь хүн байгууллагаас гаргаж өгүүлдэг юм уу. Эрх баригчид хэвлэлд мөнгө өгч байгааг юу гэж ойлгох вэ? Яагаад гэвэл Засгийн газарт хортой. Алдаа эндэгдлээ гаднаас нь хэлүүлж, засах боломжоо, хяналтаа алдаж байгаа юм шүү дээ. Хэвлэл мэдээллээр хэлүүлж байна гэдэг чинь алдаагаа засах боломж. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулж байна. Монгол оронд өөрт нь хортой, байж болшгүй зүйл юм. Эрх баригчид нь хууль дээдэлдэггүй, хэвлэл мэдээллийн амыг барих байдалд оржээ гэж гадаад ертөнц эргэлзэж, хөрөнгө оруулалт өгөхгүй байна. Хуулиа дээдэлдэггүй, хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөгүй газар хэн хөрөнгө оруулах вэ?.
а
ө
Хаалтын гэрээ гэж мэдэхгүй
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Энэ саналыг бий дэмжихгүй байгаа юм. Төрийн байгууллага үйл ажиллагаагаа хамгийн сайн сурталчилах ёстой. Хаалтын гэрээний тухайд өөрийн нүдээр үзэж харсан зүйл алга. Яг хараагүй учраас мэдэхгүй байна. Төрийн байгууллага дээр гажуудал гараад эхэлсэн байгаа.
х
а
а
Энэ асуудал амьдрал дээр байгаа
УИХ-ын дэд дарга Л.Цог:
-Амьдрал дээр энэ асуудал байгаа юм билээ. Орхон аймагт энэ асуудал надтай тулсан. "Тантай 10 сая төгрөгийн хаалтын гэрээ хийе. Ингээд таныг болоод танай гэр бүлийг хөндөхгүй. Саяхан манайд Ерөнхий сайд ирээд ГОК-ийнхныг дайлсан. Хаалтын гэрээ хийсэн юм шиг билээ" гэсэн. Саран гишүүн энэ талаар учраагүй гэдэгт гайхаж байна. Харин Д.Дэмбэрэл гишүүнийг гайхаж байна. Ерөнхий сайд танд хэлэхгүй шүү дээ. Та гэнэн байна гэлээ.
а
а
Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг яаралтай баталъя
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Би хөндөж байгаа асуудлыг нь дэмжиж байна. Урсгал зардлаа танахдаа энэ асуудлыг дэмжээч ээ. Хаалтын гэрээ гэдэг зүйл болохоо болилоо гэдгийг хэлдэг. Хэвлэл мэдээллийн хуулийг боловсруулж байхад ч энэ асуудлыг хөндөж байсан. Өнөөдөр хэвлэлийн дайн явж байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа ноцтой асуудал. Телевизээр хэний мэдээлэл их явж байна тэр хүн хаалтын гэрээ хийсэн. Мөнгөө төлж байгаа л бол захиалагч болж байгаа. Энэ өнөөдөр бий болсон зүйл биш. Татвар төлөгчдийн мөнгөнөөс зардал гаргаад ийм зүйл хийх ёсгүй. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлах ёстой.
а
а
Улстөрчид хэвлэл мэдээллийг мөнгөөр угжиж болохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Манай нийгэмд байдаг ялзарсан, бугшсан асуудал хөндөж байна. Энэ асуудлыг УИХ хаалттай хэлэлцэх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд мөнгө өгөөд хүний нэр төрийг гутаах, доромжлох асуудлыг хийж ирсэн. Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа. Гэхдээ Д.Оюунбаатар гишүүн саналаа татаад авчих. Засгийн газар хаалтын гэрээ хийгээгүй, би мэдэхгүй. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувьд байгаа. Засгийн газар хэнтэй ч хаалтын гэрээ хийгээгүй, хийх ч үгүй. Хаалтын гэрээ гэдэг юмыг хийгээд сургасан байна. Үүнийг хамтаараа засна. Бид ийм зүйл хийгээгүй. Улстөрчид хэвлэл мэдээллийг мөнгөөр угжиж болохгүй. Сайд нар төсвийн хөрөнгөөр малилзсан зургаа тавиад, мэндчилгээ дэвшүүлдгээ болих хэрэгтэй.
а
а
Хуулиар зогсоох ёстой
УИХ-ын дарга З.Энхболд:
-Үүнийг хуулиар зогсоох ёстой. Хуулиа яаралтай оруулж ир. Хуулиа татах уу, хураах уу.Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд шаардлагагүй заалт л даа.
х
Ийнхүү энэ асуудлаар санал хураахад гишүүд байнгын хорооны саналыг дэмжиж, Д.Оюунбаатар нарын гишүүний санал уналаа. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлтэй холбогдсон зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон юм. Өнөөдрийн чуулганы хуралдаан ийн өндөрлөлөө.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ