Ким Чен Ун авга ахаа хороогоогүй гэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сун Тэкийг цаазлаагүй гэж “NBA”-ийн ахмад тамирчин Деннис Родман “DuJour magazine” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
а
Тэрбээр, “Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг цаазлаагүй. Энэ бол худал мэдээлэл. Дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудаар, Ким Чен Ун хүргэн ахаа долоон хоног сойсон 100 гаруй нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл тархаж байх үед Чан Сун Тэкийг миний хажууд инээчихсэн зогсож байсан. Кимийн талаар муу мэдээ гардаг ч тэр бол сайн залуу. Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай нүүр тулж уулзаж хамтдаа архи уухыг хүсдэг” гэж ярьжээ.
а
Сэтгүүлч түүнээс яагаад одоо хэлж байгаа тухай асуухад, “Би Хойд Солонгосоос Америкт ирсэн даруйдаа архины эсрэг эмчилгээнд явсан. Тиймээс хэлэх зав олдоогүй” хэмээжээ.
а
Родман мөн нэг нууцыг дэлгэсэн бөгөөд хамтдаа Хойд Солонгосыг зорьсон “NBA”-ийн тоглогч тус бүрд 30.000-35.000 ам.долларыг Хойд Солонгост өгч, зөвшөөрөл авсан байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ