70 настай Д.Дэмбэрэл гишүүн гэнэн үү?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үед Д.Оюунбаатар гишүүн "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" санал оруулсан юм.
fg
Энэ санал дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Засгийн газрыг мөнгө төлж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ байгуулсан нь үнэн эсэхийг Ерөнхий сайдаас лавласан.
fg
Гэтэл УИХ-ын дэд дарга Л.Цог хөндлөнгөөс "Д.Дэмбэрэл гишүүн ээ, та их гэнэн байна. Ерөнхий сайд юу гэж танд үнэн хариулт хэлэх юм бэ?" хэмээн хатгав. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Манай Засгийн газар хаалтын гэрээ байгуулаагүй, мэдэх ч үгүй" гэж хэлсэн.
fg
Энэ парламентын хамгийн ахмад, 70 насны босго давсан Д.Дэмбэрэл гишүүн үнэхээр гэнэн үү, эсвэл гэнэдүүлсэн асуулт тавьсан уу?
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ