Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 09-нд эхэлнэ
Нийслэлийн цэрэг татлагын товчооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар удирдсан бөгөөд 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл хангагдсан талаар мэдээлэл сонсож, дүүргийн цэргийн товчоодын дарга нарт үүрэг өглөө.
ый
Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 05 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
йы
НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, Хурандаа Ц.Анхбаярын мэдээлснээр ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна. Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу 05 дугаар сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93.1 хувьтай байгаа аж.
ы
Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг энэ сарын 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу хүргэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ