Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө
Монгол Улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойг тохиолдуулан маргааш 10:00 цагт уг хөдөлгөөнийг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх юм байна. Мөн хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудыг алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох аж. Энэ арга хэмжээг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулж байгаа юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ