“Sewol” хөлөг осолдсон шалтгааныг олжээ
Өмнөд Солонгосын Sewol” хөлөг онгоц осолдсон шалтгаан нь ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
өб
Шүүхээс “Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн дөрвөн удирдах ажилтанд 9-12 жилийн ял ноогдуулахаар төлөвлөжээ. Цагдаа нар хөлөг далайд гарахаасаа өмнө хоёр дахин их ачаа тээвэрлэж явсныг мөрдлөгийн явцад илэрүүлсэн аж.
ы
Түүнчлэн зөөвөрлөсөн ачаагаа сайтар бэхлээгүй нь усан онгоц хөмрөхөд нөлөөлсөн хэмээн ахлах прокурор Ян Жүн Ин “Yonhapnews” агентлагт ярьсан байна. Тэрбээр “Бэхэлгээний хэрэгсэлд ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан нь олон зорчигч амиа алдахад хүрсэн” гэжээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ