Өмнөговь аймгийн Прокурорын газар “монгол бичигтэн хамт олон” болжээ
Өмнөговь аймгийн Боловсролын газраас Прокурорын газрынхан үндэсний монгол бичгийг хамт олноороо зөв, цэвэр бичиж суралцсаныг сайшааж “Монгол бичигтэн хамт олон” өргөмжлөлөөр шагнажээ.
ө Тус газар нь Улсын Ерөнхий прокурорын “Үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэх тухай” тушаалыг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн Прокурорын газрын ажилтнууд өнгөрөгч оноос эхлэн монгол бичгийн хичээлийг мэргэжлийн багшаар заалган сурчээ.
а Өнгөрөгч онд монгол бичиг дэлхийд данслагдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэдэг болсон, байгууллагууд монгол бичиг сурч эхэлсэн зэрэг үндэсний бичгийг суралцах, түгээн дэлгэрүүлэхэд олон талаас анхаарч ажиллаж байгаа билээ.
а Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ