“Гашуун Сухайт”-ын улсын байцаагчдыг шалгажээ

img

Өмнөговь аймаг дахь Сум дундын I прокурорын газрын прокурорууд тус аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Гашуун Сухайт” хилийн боомтын гаалийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжинд нийцэж байгаа эсэхийг шалгажээ.

а

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг “Гашуун Сухайт” хилийн боомтын удирдлага болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий улсын байцаагч нарыг оролцуулан шалгалтын дүнг хурлаар танилцуулж ажиллажээ.

а

Хяналтын прокурор Д.Энх-Оргил, Ц.Бямбадорж нар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан аж. Мөн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж буй улсын байцаагч нарын шийтгэвэр, материалыг хянахад гарч буй зөрчил, дутагдал, түүнийг байхад анхаарч ажиллах зүйлсийг тайлбарлажээ.

ggg Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гансэлэм:
маш зөв шалгалт хийжээ. дорлигжав прокурорт баяр хүргэе.
2014-05-07
сайн байна:
гэхдээ өөр талаас нь авилга хүнд суртал баяжиж байгаа асуудлыг нь шалга л даа мхг-ын гансэлэм энэ тэр гээд баяжиж иддэг нөхөд бий шүү дорлигжав прокуророо
2014-05-07