Цахим хурал боллоо

img

Аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурлын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, есөн аймагт дулааны станц барих талаар мэдэгдлээ. Мөн аймгуудад 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлснээ дуулгасан юм. Үүнээс гадна 11 аймгийн төвд иж бүрэн оношлогооны төв байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эмч мэргэжилтнийг сургаж, чадавхижуулах, иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

а

Цахим хуралд оролцсон  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Өнгөрсөн онд улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн, энэ онд 16 суманд Засгийн газрын энэ төсөл хэрэгжинэ. Мөн НҮБ, Азийн хөгжлийн банкнаас 12 суманд шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эдгээр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гарсан" гэсэн мэдээллийг өглөө.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ