Бан Ги Мүн Өмнөд Суданд айлчлав

img

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийрийн урилгаар тус улсад айлчлал хийж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

аа

Тэрбээр ирсэн даруйдаа “Улаан Загалмай”, “Улаан сар” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын гишүүдтэй хамт Суданы “1000 хүүхэд” асрамжийн газрын байдалтай танилцсан байна. Салва Кийр, Бан Ги Мүнийг Төрийн ордондоо хүлээн авч, тусламж үзүүлж, өлсгөлөнд нэрвэгдээд буй хэд хэдэн хотуудад НҮБ-ын аврагч нарыг илгээхийг хүсчээ.

а

Ерөнхийлөгч хэлэхдээ “Өмнөд Суданы тэн хагас нь тахал туссан бол үлдсэн хэсэг зэвсэгтэй этгээдүүдийн хүчирхийллийн золиос болж байна. Бид яаж ч чадахгүй байна. НҮБ-ын энхийг сахиулагч нар туслалцаа үзүүлж, эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд шаардлагатай алхам хийх хэрэгтэй байна” хэмээжээ. Харин Бан Ги Мүн, “Өмнөд Суданд хүний эрх ноцтой зөрчигдөж буйг онцлоод, “НҮБ-ын гишүүн орнуудаас Өмнөд Суданд туслалцаа үзүүлэхийг гуйх болно” гэжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ