Цахим аюулгүй байдлын харуул занги тэмцээний аваргууд тодорлооо
Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын ухамсар, ёс зүйг бий болгох, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд цахим орчны зөв төлөвшилт бий болгох, тэдгээрийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох зорилгоор цахим аюулгүй байдлын “ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн Харуул Занги тэмцээн нийт 4-н үе шаттайгаар зохион байгуулагдаж, 1-р шат 2014 оны 04 сарын 28-нд эхэлсэн бөгөөд нийт 95 баг тамирчид оролцсоноос 20 баг 2-р шатанд оролцох эрхтэй болсон юм.
Тэмцээний 2-р шат энэ оны 04 сарын 30-нд зохион байгуулагдаж 20 баг өрсөлдсөнөөс шувтаргын шатанд дараахь шилдэг 6-н баг үлдсэн болно.
:
Үүнд:
- n0m@d$ баг
- MYM баг
- falcon баг
- mau5 баг
- b1tdrift баг
- Toroibandi баг
₮
Харин тэмцээний шийдвэрлэх шат болох 3,4-р үе шатанд шилдэг 6-н багууд маань тус бүр өөрийн сүлжээн дэхь 2 серверийг эзлэн авч, үүгээр дамжуулан дундын эзэмшилд байгаа 12 серверийг илрүүлэн эзэлж, мөн дахин нэгнийхээ эзэлсэн серверийг булаан эзлэх зарчимаар явагдсан байна. Тэмцээний оноо өгөх зарчим нь 1 серверийг эзлэхэд 500 оноо, сервер эзэлсэнээс хойших минут тутамд 1 оноо өгөх маягаар явагдсан байна.
Шалгарсан багууд маань 4 цагийн турш мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, эхний оноо цуглуулж чадсан 4-н баг аваргын төлөө өрсөлдөх эрхтэй байсан ч багуудын тэмцээнд оролцсон байдал, авсан оноо зэргээс хамааруулан эхний 3-н багийг сүүлийн 4-р шатанд өрсөлдүүлэхээр болсон юм.
:
Багуудын оноо авсан байдал:
- n0m@d$ баг 1230 оноо -2 сервер
- MYM баг 703 оноо – 1 сервер
- falcon баг 664 оноо – 1 сервер
- mau5 баг - 0 оноо
- b1tdrift баг - 0 оноо
- Toroibandi баг - 0 оноо
:
Зураг 1: - Тэмцээний 3-р үеийн онооны самбарыг үзүүлэв
₮.
Зураг 2: Гуравдугаар шатны тоглолтын байдал

Харин тэмцээний сүүлийн 4-р шатанд багууд эсрэг талын 2 багийн компьютерт цоорхой үүсгэх, өөрийн багийн компьютерт үүссэн сүлжээний цоорхойг засах дүрмээр явагдсан юм. Сүүлийн шат нийт 40 минут үргэлжилсэн бөгөөд аль ч баг оноо авч чадаагүй тул 3-р үеийн үр дүнгээр шагналт байруудыг тодруулсан байна.
:
1-р байр:
n0m@d$ баг - Харуул Занги тэмцээний аваргын цом, үнэ бүхий шагнал /2 000 000 төг/
2-р байр:
MYM баг – Кибер Аюулгүй Байдлын Газрын нэрэмжит цом, үнэ бүхий шагнал /1,000,000 төг/
3-р байр:
FALCON баг – үнэ бүхий шагнал /500,000 төг/ тус тус хүртлээ.
:
Ийнхүү “Харуул Занги 2013” тэмцээний ялагчаар шалгарч байсан “n0m@d$” баг дахин энэ жил аварга гэдгээ батлан 1-р байранд шалгарсан юм. Оюун ухааны хурд, хүчийг сорьсон цахим аюулгүй байдлын “ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээн урам зориг, ухаарал, хүсэл тэмүүлэл, ур чадварыг илтгэсэн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт 95-н багууддаа талархал илэрхийлэхийн ялдамд, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
:
Тэмцээнийг нээж Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат үг хэлж байна. : Зүүн гар талаас- ҮДТ УТҮГ-ын захирал Д.Энхцог
- МТШХХГ-ын дэд дарга З.Энхболд
- Ерөнхий сайдын мэдээллийн технологийн зөвлөх Р.Отгонтулга
- ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн
- ҮДТ УТҮГ-ын дарга Д.Энхцог
- МТШХХГ-ын дэд захирал З.Энхболд
- Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат
- Кибер Аюулгүй Байдлын Газрын дарга П.Баттөр
- Ерөнхий сайдын мэдээллийн технологийн зөвлөх Р.Отгонтулга
- ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нар зогсож байна.
Тэмцээний үйл явцаас:

Тэргүүн байр эзэлсэн n0m@d$ багийн хамт олон:

Байр эзэлж шагнал гардсан 3 баг:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ