Саймон хүүдээ “Twitter” нээж өгчээ
“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл 11 долоо хоногтой Эрик хүүдээ “Twitter”-ийн шинэ хуудас нээж өгсөн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр хүүгийнхээ “Twitter” хуудсанд хамтдаа авахуулсан зургаа байршуулж “Хамгийн залуухан болжмор” хэмээн жиргэжээ. Хүүгийн хаяг нээгдсэн даруйдаа 8.9 сая дагагчтай болж, рекорд эвдсэн байна.
Саймонгоос сэтгүүлчид Эрик хүү “Twitter”-ийн хаягтай болоход дэндүү балчир байгаа эсэхийг асуухад “Гэрэл зурагчид, сурвалжлагч нараас хүүгээ хамгаалж буй нэг хэлбэр. Намайг мөрдөж, мөшгиж болно. Харин хүүг минь хоргоохыг би хориглож байна. Та нар хэрэгтэй мэдээллээ миний хүүгийн “Twitter”-ээс авч болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ