Адрина Лима автобусанд шүргүүлжээ
“Victory secret”-ийн сахиусан тэнгэр Адрина Лима Нью Йорк хотноо рекламны зураг авалтад оролцож байхдаа аяллын автобусанд дайруулах шахжээ. Тэрбээр зохиолын дагуу замаар хурдтай гуйж байхдаа хажуу талаас нь ирсэн автобусыг анзаараагүйгээс дайруулах шахсан байна. Лима автобусны толинд нь хүчтэй цохиулсан хэмээн “TMZ” мэдээллээ.
Ослын улмаас зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон бол Адринаг нөхөр Марко Ярик нь тэр даруй авч явжээ. Цагдаагийнхан санаатайгаар моделийн биед халдахыг оролдсон хэмээн автобусны жолооч болон 20 зорчигчийг саатуулаад буй гэнэ. Автобусны жолооч “Адрина Лима гэнэт гараад ирсэн. Би маш хурдтай явж байсан. Миний буруу биш” гэж хэлжээ.
Зураг авалтын багийнхан Адринагаас хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан уучлалт гуйсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ