Аутизмтай хүүхдүүдэд туслагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатартай “Анд хүүхдүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ё.Баяраа, Германы "Autismus Deutschland E.V" байгууллагын ерөнхийлөгч, хатагтай М.Камински нар уулзав. Эдгээр байгууллага нь аутизмтай хүүхдүүдэд туслах, тэднийг жирийн хүүхдийн нэгэн адил орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгийн анхаарлыг чиглүүлэх зорилготой юм.

ы

Аутизм нь Монголд цоо шинэ ойлголт бөгөөд тухайн улс орны хүн амын нэг орчим хувьд илрэх магадлалтай байдаг аж. Аутизмтай хүүхдүүд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч уйгагүй заслын үр дүнд нийгэмд дасан зохицож, байр сууриа олох бүрэн бололцоотой гэж үздэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар Монголд аутизмтай хэмээн бүрэн оношилсон тохиолдол байхгүй, бусад өвчнөөс салгасан ойлголтгүй явж ирсэн  гэдгийг тэд хэлж байлаа.

й

Уулзалтын үеэр “Анд хүүхдүүд” ТББ, ХБНГУ-ын "Autismus Deutschland E.V" байгууллагын төлөөллийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсад аутизмын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, сургалт явуулах боломж нөхцөлийг судлан үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар санал дэвшүүлэв. Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар тэдний саналыг судалж үзнэ гэдгээ илэрхийллээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

minii sanal-d handaj:
sn bna u, ta ene talyn medeelel bga bol helj uguuch. bi medeelel avmaar bna. bayarlalaa
2014-05-25
миний санал :
аутизмийн талаар ярьж байгаа нь сайшаатай авч аутизм бол хөгжлийн бэрхшээл биш бага насанд илэрдэг хөгжлийн хозрогдол юм. тиймээс эрт илэрүүлэх гэдэг олголт маш чухал бөгөөд энэ талаар америкийн нэгдсэн улсын хөгжлийн хоцрогдлын хөтөлбөртэй танилцаад ирсэн хүмүүс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай уулзаж энэ талын ойлголтыг нийгэмд зөвөөр хүргэх нь чухал юм. би америкйи нэгдсэн улсад ажиллаад ирсэн хүмүүстэй уулзсан хүний хувьд зөвлөж байна. мөн а.ганбаатар-т зөвлөхөд хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам энэ талаар ажиллаж байгаа гэж сонссон юм байна тэднээс зөвлөгөө авах хэрэгтэй
2014-05-07
зочин:
энэ өгүүллийг бэлтгэж гаргасан сэтгүүлч аутизм гэдэг өвчний талаар бага ч гэсэн мэдээлэл олж мэдэж байж бичээгүй бололтой. түүнээс гадна энэ талаар ажиллаж, анхаарлаа хандуулж байгаа нь сайшаалтай боловч энэ талаар цоо шинэ ойлголт мэт олон нийтэд буруу ойлголт өгөх нь маш буруу байна!!! энэ талаар бодлогын түвшинд ажиллаад эхэлсэн байгууллага байгаа ш дээ.
2014-05-07
ббүү:
аутизм бол монголд шинэ ойлголт биш ээ. дэмий юм ярьж байхаа боль. харин эрт илрүүлэх нэгдсэн хөтөлбөр, бодлого, оролцоонд хөрөнгө мөнгөний асуудал л байна. сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд энэ талаар ажил эхлүүлээд явж байна. аутизм бол хөгжлийн бэрхшээл биш. хөгжлийн хоцрогдол шүү дээ.
2014-05-07