Карт шургуулна, сугална

img

УИХ-ын нэгдсэн чуулган хуваарь ёсоор пүрэв, баасан гаригт хуралддаг ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлах шаардлагатай хэмээн өнөөдөр хуралдсан билээ.

a

Чуулганы хуралдаан эхлэхийн өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр твиттер хуудсандаа “Ардчилсан коммунист намын гишүүн МАНай гишүүд рүү зандардаг, бас дээрээс нь картыг минь сугалдаг боллоо” хэмээн жиргэсэн. Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын гишүүдийн картыг сугалсан тул ийнхүү жиргэсэн ажээ.

Ан-ын бүлгийн дарга яахаараа МАн-ын гишүүдийн картыг сугалав гэдгийг тодруултал МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийнхээ зургаан гишүүний өмнөөс картыг нь уншуулчихсан юм байж. Үүнийг нь эсэргүүцэж, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эзэд нь ирээгүй картуудыг буцаагаад сугалсан нь түүнийг жиргээний эзэн болгоод авчээ.

ый

АН-ын бүлгийн даргын үйлдэлд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцэж УИХ-ын даргад хандан "Гишүүд өөрсдөө ирж ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг, байхгүй бол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь өгдөг байдал давтагдаж байна. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөд нь ашиггүй болохоор карт сугалаад явж байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд ханддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэх талд УИХ-ын дарга анхаарч өгөөч" гэж хэмээн гомдоллоод авсан.

fd

Яагаад гэвэл чуулганы хуралдаан эхлэхээс өмнө нэгэнт бүртгэгдсэн бол гишүүд хуралдаа суугаагүй байсан ч санал хураалтад татгалзсанаар тоологддог юм билжж. Ард түмний төлөөлөл болон сонгогдсон Их хурлын гишүүний өмнөөс өөр хэн нэгэн санал өгч болохгүй хэмээн ярьдаг эрхэм гишүүдэд хуралдаа суух эсэх, суусан ч суугаагүй картаа шургаалаад л орхисон бол хүссэн бүхнээ биелүүлээд явах боломжтой гэж үздэг бололтой. Өмнөх парламентын үед ч тэр ирээгүй гишүүдийнхээ өмнөөс кноп дарж, шаггүй  “төгөлдөр хуурчид” гэдгээ харуулдаг байсан. Харин одоо ирээгүй гишүүдийнхээ өмнөөс карт шургуулж, картыг нь сугалдаг ажилтай болцгоож  дээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
bayartsogtiin shudarga gj yu bxavde barzaasan hulgaich naadhi chin gishvvdiin kart shurguulah gj bgaad barigdsan bn naadhaa shvvhd ug esvel buud naadh chin vhehed garzgvi
2014-05-08
kfjf:
an bolih heregtei
2014-05-08
unen:
baymbatsogt mergejiliin xulgaich gesendee oor bna shuu, tegeed mongoliin toloo toriin sandald suue geed baigaa yum uu, muu noxoi tsarait
2014-05-08
mongol:
c.bybmatsogt gej neg chavgants shig heruulj hudlaa shudarga tsarailsan novsh chin uhsenee hiij hooson hunii kart shurguuldag erguu dagz ve...
2014-05-07
zochin:
ene hden durakuud erhelsen ajildaa hariutslagatai handaaj ajildaa irmeer yum. ard irged ch gsen ene asuudald dsan zohitsoj shuumjlel hurtel bhgui bolj
2014-05-07