Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэгтэй танилцав
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн гишүүд өчигдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаа болон Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг, сум хэрэгсэлтэй танилцав. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ