Улаанбаатарт 5 хэм дулаан байна

img

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

а

Улаанбаатар хотод үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт гурван хэм хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ