Гимнастикийн аваргууд тодорчээ

img

Спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аваргууд тодорлоо. Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд 250 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн I, II, III зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагджээ.

ө

Уран сайхны гимнастикийн өсвөрийн I зэргийн эхний гурван байрт С.Энхжин, Ц.Зулзаяа, Э.Энхдалай нар шалгарсан бол өсвөрийн II зэрэгт Г.Номин-Эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Х. Тэмүүлэн нар эхний байруудыг эзэлжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ