Йинглак Чиннаватыг огцруулав
Тайландын дээд шүүхээс Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тул огцрох ёстой гэсэн шийдвэрийг гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
а
Парламентын хэсэг гишүүн хамтран дээд шүүхэд өргөдөл гарган, Засгийн газрын тэргүүнээ буруутгсан юм.“Йинглак Чиннават 2011 онд Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараахан эрх мэдлээ урвуулан ашиглаж, Аюулгүйн зөвлөлийн дарга Тхавин Плиенсийг хууль бусаар томилсон нь мөрдлөгийн явцад илэрсэн гэж шүүхээс мэдэгджээ.
а
Харин Йинглак Чиннават өөрийг нь буруутгасан энэ бүх мэдээллийг няцаасан ч Үндсэн хуулийн дагуу огцорч буйгаа албан ёсоор зарласан тухай “Thailand apple agency” мэдээлэв. Тэрбээр “Би Ерөнхий сайдаасаа огцорч байна. Тайландыг бурхан ивээг” гэжээ.Ерөнхий сайдын дэмжигчид энэ сарын 12-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэж, гомдол гаргасан гишүүдийг хүний нэр хүндэд халдсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан аж.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ