Хятадад “H5N6” вирус дэгдлээ

img

Хятадын Сичуан мужийн Нанбу хотод шувууны томуугийн “H5N6” вирусээр 49 настай эрэгтэй нас барсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Нас барсан эрэгтэй нь тэжээвэр шувууны бизнес эрхэлдэг байжээ. ДЭМБ-аас “Дэлхийд анх удаа шувуугийн томуугийн “H5N6” вирусын халдвараар хүн нас барлаа. Тиймээс Хятадын Засгийн газар “H5N6” вирус дэгдэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй” гэж мэдээлжээ.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас “H5N6”-ээр 15 хүн халдвар авсан нь илэрсэн” гэв. Энэ хэргээс үүдэн Тайваниас Хятадын Сичуан муж руу иргэдийг зорчихыг хориглосон байна. Шувууны томуугийн “H5N6” вирус нь хүнээс хүнд халдварлах магадлал бага бөгөөд 2012 онд Герман, Швед, АНУ-д илэрч байсан аж. Хятадад өнгөрсөн оны гуравдугаар сард шувууны томуугийн “H7N9” вирусын халдвар анх бүртгэгдсэнээс хойш 367 хүн өвчилж 115 хүн амиа алдсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
300--500 сая хятат үхэж далд ороосой
2014-05-08