Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг эхлэн хэлэлцэж байна. Хуульзүйн байнгын хороо энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн. Тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Тагнаж, чагнасан гэх гүйцэтгэх ажилтай холбоотой асуудал хэлэлцэгдэх байсан учир хуулийн дагуу хаалттай хэлэлцсэн” гэсэн тайлбарыг чуулганы хуралдаанаар хийв. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэхээр боллоо. Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ