“Нарантуул” худалдааны төвд анхааруулга өгчээ

img

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн байцаагчид “Нарантуул” худалдааны төвийн удирдлагатай уулзаж, анхааруулга өгсөн байна.

Тодруулбал, зөвшөөрөлгүй цэгт, мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг таслан зогсоохын тулд дотоодын хяналтаа тогтмол хийж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн, ажиллагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг анхааруулжээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл болон амьтны гаралтай түүхий эд, арьс үс, шувууны өд, толгой болон хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамлыг байнга худалдсаар байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7777777777777777777:
hulgaich nariin bgaj zarah geed
2014-05-08
зочин:
haalganii mungu avhaa bolison gesen avch bnleeeeeeeee
2014-05-08