Кейти Холмс: Би жүжигчин болохоос сонин борлуулдаг модель биш
Жүжигчин Кейти Холмс ирэх сард “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх юм байна. Тэрбээр тус сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ.
4
-Өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлтэд гарсан “Washingtonpost” сонин таныг онцолсон байна лээ?
-Тийм гэж үү. Хараахан уншаагүй л байна. Тэгэхдээ зав гаргаад заавал унших болно. Юу гэж бичсэн байна даа.
5
-“Холливудын мартагдсан гүнж Кейти Холмс” гэх гарчигтай. Тэгэхдээ та нийтлэлийг уншаад уйлна гэдэгт итгэлтэй байна. Жоохон онцгүй зүйл бичсэн байна лээ шүү. Миний бодлоор та жүжигчин Том Крузээс салсанаас хойш урлагийн карьерээ өндөрлүүлж, ээжийн үүргээ ухамсарлаж эхэлсэн гэмээр. Сүүлийн хэдэн жил ямар ч уран бүтээлд оролцсонгүй. Энэ тухайгаа?
-Энэ тухай ч гэж дээ. Ер нь хэвлэл мэдээлэл болон хүмүүсийг их гайхах юм. Тасралтгүй уран бүтээлд тоглож, карьер нь өсөх тусам гоочилж, элдвээр бичдэг. Харин урлагт зориулах цагаа багасгахаар шантарсан, гунигласан гэх мэтээр бичиж, шар хэвлэл болгоны нүүрийг чимэх нь надад таалагдахгүй байна. Би жүжигчин болохоос сонин борлуулдаг модель биш. Би амьдралынхаа туршид ганцхан эр хүнээс болж уйлж, инээж, гуниглаж, хардаж, харамлаж үзсэн. Тиймээ, миний зүрхний хамгийн нандин эр хүн бол ааваас минь илүүтэй Том Круз. Тэр минь надад дэндүү сэргэлэн, өхөөрдөм эрх гүнж бэлэглэж, амьдралын минь таван жилийг гал шиг дүрэлзүүлж, дулаацуулсан. Түүнээс салсаны дараа амьдрал минь зогсох шиг болсныг нуугаад яахав. Тэгэхдээ кинонд тоглохоо больсон минь Томтой ямар ч хамааралгүй. Зүгээр л энэ сайхан залуу насаа үр бүтээлтэй өнгөрүүлж илүү ихийг мэдрэхийг хүсч байна. Холлиувууд намайг мартаагүй. Би ч Холлиувуудыг мартаагүй.
5
-Та гомдлоо хэрхэн тайлдаг вэ?
-Би ядрахаараа хөөстэй усанд орж орчингоос тусгаарлагддаг. Харин уйдахаараа дэлгүүр хэсдэг. Харамсалтай нь гомдохоороо ямар үйлдэл хийдэггүй сайн мэдэхгүй байна. Одоо бодохнээ Томоос салсан өдрөө орон дотроо халуун шоколад ууж билээ. Тэгэхээр гомдлоо халуун шоколадаар тайлдаг юм байна. /Инээв/
5
-Хэдэн сарын өмнө 35 нас хүрсэн байхаа. Харахад дэндүү сайхан, эрчүүдийн хэлдэгээр халуухан, дур булаам бүсгүй Кейти Холмс. Та ер нь Том Крузээс салсанаас хойш ямар нэг эр хүнтэй үерхэж, болзоогүй санагдаж байна. Бие махбодио баярлуулж байгаа ч зүрхээ мартаад байгаа бус уу?
-Зүрх минь шархаар дүүрч, нэг үгээр сэмэрч гүйцсэн. Зүрхээ өмнөх шигээ хүчтэй цохилуулахыг хүсч байгаа ч санаснаар минь болохгүй байна. Анхны гэрлэлт бүтэлгүйтэж, өрх толгойлсон эмэгтэй болж хоцрохдоо олон залуустай уулзаж, заримдаа сохор болзоонд ч явж үзсэн. Тэгэхдээ зүрх минь “Холмс болноо. Чи намайг эмчилсэнийхээ дараа өөр эр хүнийг бод, мөрөөд. Би одоохондоо Том Крузыг мартаж чадахгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд л өдөр, шөнө ээлжлэх тусам эр хүнээс холдож Кейти Холмс гэх вант улс бий болгож, ямар ч эр хүн давахааргүй хана босгосон.
5
-Нэг л өдөр гэрлэнэ биз дээ. Ямар сахил хүртсэн биш?
-Тиймээ нэг л өдөр хуримын даашинз өмсөөд, ааваараа хөтлүүлээд гэрлэх болно. Тэгэхдээ цаг нь арай болоогүй байна.
5
-Том та хоёрын гэрлэлтээс бий болсон Сури охин ээж шигээ үзэсгэлэнтэй, аав шигээ сайхан инээмсэглэх юм аа?
-Тийм байна гэж үү. Баярлалаа. Сури охин минь миний баяр баясгалан. Алтан шаргал нарны элч дулаан. Би охиндоо хайртай. Заримдаа аав дээрээ очих хүсэлтэйгээ хэлэхэд нүд минь юу ч харахаа больдог. Бурхан минь нөхрийг минь надаас салгасан бол охиныг минь авч явахыг би зөвшөөрөхгүй.
5
-Тэгэхдээ та эхэлж салах өргөдөлд гарын үсэг зурсан биз дээ?
-Тиймээ. Эмэгтэй хүн хууралтад өвдөг сөгдөх бус улам гэдийх хэрэгтэй.
5
-Хэрвээ дахин хуримаа хийвэл эр хүнд ямар шаардлага тавих вэ. Өндөр ч гэх юм уу. Круз танаас намхан байсан шүү дээ?
-Хамгийн гол нь уйдсан үед инээлгэж чаддаг байх хэрэгтэй. Би бусад бүсгүйчүүд шиг түрүүвч, царай харахгүй ээ. Зүгээр л мөрийг нь дэрлээд унтахад тухтай, охинд минь халамжтай байхад л хангалттай.
5
-Холливуудын од бүсгүйчүүд өрөөсөө дүү залуусаар гангарах болжээ. Та энэ цувааг үргэлжлүүлэх үү?
-Яагаад болохгүй гэж. Нас бол зүгээр тоо. Хэрвээ надад таалагдвал 18, 20 гээд л сайхан залуусаар өөрийгөө тодруулаад явж чадна.
5
-Ямар нэгэн арга хэмжээ болон тоглолтын үеэр өмнөх нөхөртэйгөө таарахад сэтгэл тань өвддөг үү?
-Тиймээ. Хэрвээ Том өөр бүсгүйтэй хамт явж байвал яахаа мэдэхээ больдог үе байсан. Тэгэхдээ салаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн учир одоо мартаж, түүний ирээдүйд сайн сайхныг л хүсэхээс илүүг хийхийг хүсэхгүй байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ