Ерөнхий сайд “Силикон хаус”ын нээлтэд оролцоно

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохиогддог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр 12.30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт болно. Ерөнхий сайд энэ үеэр Монголын мэдээллийн технологийн салбарт шинэ зах зээл бий болгон хөгжүүлэх зорилготой байгуулагдсан “Силикон Хаус”-ын нээлтийн ажиллагаанд оролцох юм байна. Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх ажээ.

й

Дашрамд дуулгахад, АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбар буюу “Силикон Хаус” төслийг 2013 оны арваннэгдүгээр сараас тус паркад хэрэгжүүлж эхэлсэн аж. Төслийн хүрээнд МТҮП-ын II давхарт Эмбеддэд систем хөгжүүлэлтийн болон Компьютерийн вишн лабораториуд байрлуулсан гэнэ. III давхарт Мэдээллийн технологийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын сан байгуулж, мэдээлэл, харилцаа холбооны ертөнцөөр хязгааргүй аялах эрх чөлөөг эдлэх боломжтой гэнэ.

й

“Ерөнхий сайдын 30 минут” болон “Силикон хаус” төвийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
bolj baina sh de.chadahiin toloo,hiihiin toloo bid temuulne ee.amjilt.bayar hirgey
2014-05-11
8888888888888888888888888:
silicon batrei
2014-05-08
зочин:
энэ сэтгүүлчид ес хаа хийх ажилыг ч олигтой бичиж чадахгүй юмаа
2014-05-08
зочин:
энэ сэтгүүлчид ес хаа хийх ажилыг ч олигтой бичиж чадахгүй юмаа
2014-05-08
зочин:
монголчууд болоогүй ээ, наад зах нь виндоус үйлдлийн системийг монгол хэлээрээ олигтой орчуулчихаж чадахгүй байна шд, бусад бүх орнууд өөрсдийн хэлээр орчуулаад хэрэглэж байна
2014-05-08