Жастин үнсэлтээ 100, тэврэлтээ 50 доллараар зарна
Дуучин Жастин Бэйбирийн ганцхан жиргээнээс болж, Нью Йорк хотод байрлах гэрийнх нь гадна олон мянган охид дугаарлаж эхэлсэн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ.
Дуучин залуу өчигдөр “Twitter” хуудаснаа “Охид оо, би та нартай илүү дотно болохыг хүсч байна. Тиймээс нэг гайхалтай санал тавъя. Хэрвээ та нар надаар үнсүүлэхийг хүсч байгаа бол 100 ам.доллар, тэврүүлэхийг хүсвэл 50 ам.доллар төлөхөд л хангалттай” гэж жиргэжээ.
Энэ жиргээг уншсан Жастины үнэнч фен охид Нью Йорк хотод эмх замбараагүй байдал үүсгэж, өглөөнөөс орой хүртэл дугаарлан зогсох болсон аж.
Харин зарим хэсэг нь Жастин үнсэлт болон тэврэлтээ хэтэрхий өндөр үнээр үнэлж байна хэмээн буруутгаж, хямдруулахыг санал болгосон гэв.
“TMZ” сайтын мэдээлснээр “Жастин зальжин арга хэрэглэж, санхүүгийнхээ хүндрэлээс гарах гэж оролдож байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ