Нэгдүгээр зэргийн үрийн нэг тонныг 830 мянган төгрөгөөр үнэлжээ

img

Энэ жилийн хаврын тариалалт өнгөрсөн сарын 27-нд  Хөвсгөл аймгаас эхэлсэн. Хаврын тариалалтын анхны үрийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 24 га газарт суулгасан юм. 2014 онд  манай улс 375 мянган га-д үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8,1 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн билээ.

ө

Энэ жил "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-аас тариаланчдад 17-18 тэрбум төгрөгийн зээл, туслалцаа үзүүлэх юм байна. Тус сангаас 20 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр үр авах боломжийг олгож, гурван төрлийн үрийг санал болгож байгаагаас хоёр төрөл нь импортын сайн чанарын үр байгаа ажээ. Импортын элит ангиллын үр 880 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол импортын нэгдүгээр зэргийн үр тонн нь 830 мянган төгрөгийн үнэтэй байна.

а

Улсын хэмжээнд энэ онд 1180 аж ахуйн нэгж, иргэн тариалалт хийх аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ