Р.Гончигдорж: Парламентын танхимыг шүүх хуралдаан болгож болохгүй
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Нэгдсэн хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцсэн. Уг асуудлыг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хуралдаан Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар хаалттай үргэлжилнэ. Хаалттай хуралдааны явцын талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос тодруулахад тэрбээр "Зарим гишүүн чуулганы танхимыг шүүхийн хуралдаан болгож байна гэж зарим хүмүүсийн хэлсэнтэй санал нэгдэж байна. Асуудлыг дэгийн дагуу хэлэлцэх ёстой. Парламентын танхим бол шүүхийн танхим биш гэсэн юм.
:
Мөн хуралдааны явцын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
₮
-Хуралдаан ямар уур амьсгалтай явагдаж байна вэ? Зарим гишүүн чуулганы танхимыг шүүх хуралдаан болгож байна гэж байна.
-Бусдын өмнөөс шийдвэр хэлэх боломжгүй байна. Хаалттай мэдээллийг хэлэх боломжгүй.
:
-Чуулганы нэгдсэн хуралдаан ямар явцтай байна вэ?
-Асуулт дуусаагүй байна.
:
-Х.Тэмүүжин сайд уучлал гуйсан гэж үнэн үү?
-Би уучлал гуйсан гэж хэлээгүй. Хүлцэл хүссэн бичиг явуулсан гэж хэлсэн.
:
-Энэ нь таныг хүсэлтээ буцааж авах үндэслэл болох уу?
-Миний эцсийн зорилго бол Х.Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш. Эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь ашиглах, имрай аппарат эвдэрснийг хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байгаа.
:
-Сайд энэ тал дээр ямар хариулт өгсөн бол?
-Хаалттай хуралдааны асуудлыг нээлттэй хэлж болохгүй.
:
-Таны гаргасан үндэслэлийг гишүүд хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Би өөрөө бодитой гэдэг нотлох баримтаа гаргаж байгаа. Гишүүд өөр өөрийнхөө байр сууринаас үзэх байх.
:
-Х.Тэмүүжин сайдыг авч үзэх тохиролцоо бүрдсэн гэсэн мэдээлэл яваад байна. Үнэн үү?
-Энэ тал дээр би байр сууриа хэлэх боломжгүй. Хуульзүйн байнгын хорооны тогтоол гарсан. Үүнийг авч хэлэлцэж байна.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ