Монгол судлаачид "Алтан гадас" гардуулав
Ялалтын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагналаа. Түүний шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өглөө. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэжээ.
ө
Ю.Н.Кручкин монгол судлалаар 20 гаруй жил ажиллаж байгаа аж. Түүний гол бүтээл болох Монголын тухай нэвтэрхий толь бичгээ шинэчилж байгаа тухайгаа шагнал гардах үеэр дуулгажээ. Тэрээр хамгийн сүүлд Орос-Монгол, Монгол-Орос толь бичиг шинээр бичиж хэвлүүлжээ. Мөн Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат ном бичсэн бөгөөд үүнийгээ кино болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ