Хоёр тэрбум төгрөгөөр таван бичил цэцэрлэг байгуулна
Энэ жил нийслэлд таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Ногоон нуур, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Тасганы овоо, 120 мянгатын автобусны зогсоолын арын талбай, Арслантай гүүрний баруун талд бичил цэцэрлэгүүдийг байгуулах юм байна. Энэхүү ажилд нийслэлийн төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулах аж. Уг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ирэх арваннэгдүгээр сараас өмнө ашиглалтад оруулах юм байна.
Дашрамд дуулгахад энэ жил нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламж 130 гаруй мянган мод, бут сөөгөөр нэмэгдэх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ